А.Ариунзаяа: Намын бүлэг улстөрийн хамтын шийдвэр гаргасан бол хамтдаа хамгаалах нь УЛСТӨРИЙН СОЁЛ

2025 оны 3 сарын 27

Arslan.mn

МАН-ын бүлгийн хурлаар  бүлгийн гишүүдэд оноо өгч, үнэлэх журмын төслийг хэлэлцсэн нь олны шүүмжлэлийг татаж буй.

Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор үнэлж, улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэхийг шийддэг болно. 

Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Засгийн газар ч гаргасан шийдвэрээ чуулган болон байнгын хороон дээр хэлэлцэхэд Засгийн газрын гишүүд нэгдсэн байр сууринаас хандана хэмээн хуульчилсан байгаа. Намын бүлэг улстөрийн хамтын шийдвэр гаргасан бол хамтдаа хамгаалах нь УЛСТӨРИЙН СОЁЛ. Хамтын шийдвэр гаргахад оролцоогүй хэр нь бүлгийн шийдвэрийг үгүйсгэж байгаа бол оноо хасна гэдэг дотоод үнэлгээ гэсэн үг" гэв. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662418
0 эможи

keyboard_arrow_up