Г.Лувсанжамц: Ард түмнийг төлөөлж байгаа хүмүүсийн ажлыг намын бүлэг үнэлнэ гэдэг нь ухралт
МАН-ын бүлгийн хурлаар бүлгийн гишүүдэд оноо өгч, үнэлэх журмын төслийг хэлэлцсэн нь олны шүүмжлэлийг татаж буй.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Намын бүлгийн шийдвэрийг нэгдүгээрт тавина гэсэн зүйл байхгүй. Ар түмний, улс орны эрх ашиг нэгдүгээрт байна. Энэ зорилгоор УИХ-ын гишүүн болсон.
Анх жагсаалтаас нэр дэвшихэд надад энэ болзлын талаар огт хэлээгүй. Бүлгийн шийдвэрийг дэмжээгүй, бүлгийн эрх ашгийг хангаагүй хэмээн оноо хасах юм байна..
Энэ нь зарим хүнд давуу байдал үүсгэх, ялгаварлан гадуурхах гэх мэт уршигтай тул ийм байж болохгүй. Намын, бүлэглэлийн эрх ашиг сүүлд байна гэж Ерөнхий сайд хэлсэн шүү дээ. Энэ журмыг бүлгийн удирдлагууд боловсруулсан гэж бодож байна. Ирэх долоо хоногт ямар байдлаар шинэчилсэн байхыг харъя." хэмээжээ.









