Гишүүний цалингаараа “амьдардаг“ О.Амгаланбаатар ₮394 саяын орлоготой ч орон сууцгүй

2025 оны 3 сарын 25

Arslan.mn

Говь-Алтай аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар өнөөдөр гишүүний үйл ажиллагааны зардлаа нэмүүлэхийг шаардана гэв. Тэрээр, " "УИХ-ын гишүүн үйл ажиллагааны зардал гэж сард 20 сая төгрөг авдаг. Энэ нь хаанаа ч хүрэхгүй байна. Иймд сар бүрийн 20 сая төгрөгөө 100 сая төгрөг болгохыг шаардана. Нэг хуулийн төсөл бичүүлэхэд 100 сая. Сая би хөдөө орон нутагт яваад ирэхэд зардал нь 30 сая болох жишээний..." гэсэн юм.

Тэгвэл цалингаараа "амьдардаг" О.Амгаланбаатарын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

О.Амгаланбаатарын жилийн  орлого 394 сая, гэр бүлийнхээ гишүүдийг орлогогүй гэж мэдүүлжээ. Үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, газаргүй. Гэхдээ ₮300 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮394 сая
Гэр бүлийн орлого: ₮0сая
Орон сууц барилга байгууламж: ₮0 сая /орон сууцгүй /
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая тээврийн хэрэгсэлгүй
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая /Эзэмших-430м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮300 сая
Хадгаламж: ₮1,5 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮0сая гэж мэдүүлжээ.

Түүний үнэмшилгүй ХОМ-тай танилцаарай...

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
662368
1 эможи

Зочин
2025-03-25 19:06
Ямар аймаар худалч хүн бэ! Тэгээд үүнийг нь нягталж шалгадаг АТГ гэдэг газар бий байх аа?
Зочин
2025-03-25 18:24
Цайчихсан луйварчин бна даа
keyboard_arrow_up