Ц.Сандаг-Очир: УИХ-ын гишүүд нэг хэргийг авчраад сүүлдээ хэргийн дотоод асуудал руу орж ярьдаг болох гэж байна
2025 оны 3 сарын 25
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан боллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир " Ганбат гишүүн энэ УИХ чинь юу болчихсон юм бэ гэсэн. Би УИХ чинь яачихаад байгаа юм бэ гэж асуумаар байна. УИХ-ын гишүүд нэг хэргийг авчраад сүүлдээ хэргийн дотоод асуудал руу орж ярьдаг болох гэж байна. Өдөрт хэдэн зуун мянган хэрэг гардаг ш дээ. Одоо сүүлдээ УИХ хэрэг ярьдаг болох гэж байна шүү. Буруу жишиг тогтоох гээд байна. Хүний эрх яригдаж байгааг ойлгож байна. Гэхдээ асуудал чинь сүүлдээ өөр тийшээ явж байна.
УИХ-ын гишүүд хууль тогтоох үндсэн үйл ажиллагаандаа анхаарлаа хандуул. Хуралдаа ирээд суу, ирцээ бүрдүүл" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








662365
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс