Т.Аубакир: Энэ хуулийн зохицуулалтаар чоноо хавтгайгаар нь устгаад байж болохгүй
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар О.Амгаланбаатар гишүүний өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир "Дэмжиж байгаа. Биеэ хамгаалах зорилгоор чоно алсан тохиолдол Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаанхад баг дээр нэгэн эмэгтэй нөхрөө хамгаалж, гулуузаар цохиж алсан. Тиймээс энэ хуулийн зохицуулалтаар чоноо хавтгайгаар нь устгаад байж болохгүй. Хүн чонод бариулсны дараа амаа барих биш нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна. Хар галууг зохистой хэмжээнд устгах ажил, аргаль, янгир ямааг хамгаалах, өвс тэжээлээр хангах, тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийх шаардлагатай байна.
Чонын хувьд хотондоо дуу гаргах буутай байх ёстой. Чоно, баавгай, ирвэстэй зэрэгцэж амьдарч ирсэн. Өөрсдийгөө хамгаалах сургалтыг хийх хэрэгтэй. " гэв.









