Б.Бат-Эрдэнэ: Одоо чоно, дараа нь ирвэс зөвшөөрөлгүй агнах хууль оруулж ирэх үү? Ингэж болохгүй
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар О.Амгаланбаатар гишүүний өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Улсын хэмжээнд зөвшөөрөлгүй чоно агнадаг болох өөрчлөлт оруулж ирэхээс илүү хуулиа цогцоор нь харж өөрчлөх шаардлагатай байгаа юм. Дараагийн удаа ирвэс агнах тухай өөрчлөлт оруулж ирэх юм уу. Ингэж болохгүй.
Байгалийн нөөцийн тухай хуулиар зохистой харилцааг нь шийдээд өгчихсөн шүү дээ. Аймаг, сумын удирдлагууд нөөцөө тогтоогоод агнах хүсэлтээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд ирүүлж шийдвэрлүүлээд агнуур хийж байгаа. Саадтай асуудал байхгүй.
Хуульд чоныг агнах бус алах гэж оруулах хэрэгтэй. Агнах гэхээр зохион байгуулалттай болно. Харин малчин амь нас, мал сүргээ хамгаалахын тулд чоныг агнахгүй. Хамгаалалтын арга хэмжээ юм. " гэлээ.









