ФОТО: 126 гишүүнтэй парламентын анхны ХАВРЫН ЧУУЛГАН нээлтээ хийлээ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ.
Энэ нь 126 гишүүнтэй парламентын анхны хаврын чуулган юм. Энэ удаагийн хаврын чуулганаар нэлээд олон чухал хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа билээ.
Тухайлбал, иргэд, аж ахуй нэгжүүдийн хувьд нэлээд өндөр хүлээлт үүсгээд буй татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэн батална. Мөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, өрсөлдөөний тухай хуулийн төслүүдийг шинэчлэн боловсруулж, батлуулна гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн.
Чуулганы нээж Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ "Албан өрөөний цонхоор асуудлыг харж шийдэх, бодит нөхцөлийг таньж мэдэж, шийдэл олохын ЯЛГАА ИХ. Олон түмний нэрийг баривч цөөн хэдэн хүний хүсэл далд шургалсан цахим сүлжээгээр өнөөдрийн Монголын амьдрал, хөгжил хэмжигдэх учиргүй." гэдгийг онцлов.









