УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж, ҮАБЗ-ийн мэдээллийг ХААЛТТАЙ сонсоно

2025 оны 3 сарын 17

Arslan.mn

УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр 10.00 цагт нээлтээ хийнэ.Чуулганы нээлтийн үйл ажиллагааны дараа ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсохоор товложээ.

Хаврын чуулганаар хэлэлцэх зарим хуулийн төслүүдийн товыг намрын чуулганы төгсгөлд баталсан.

Тухайлбал, доорх 6 тогтоолын төслийг УИХ хэлэлцэж батална.

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
  2. “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
  3. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
  4. “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
  5. “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
  6. “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл.

Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг тухай бүрт нь шийдэхээр заасан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662135
1 эможи

Зочин
2025-03-16 08:10
Registered passport ID card, driving license, visa, green card, residence Birth Certificates, University Degrees, Diplomas, Visas, Marriage bank statement Certificates, Divorce Papers We work for any country in the world, to coordinate Diplomas, Any documents etc Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/ 1540 268076
keyboard_arrow_up