Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Спортын бооцоот тааврыг зөвшөөрч бусад бооцоот болон цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж байна.
2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417,2 тэрбум төгрөгийн хохирол учирсан судалгаа гарсан.
Насны бүлгээр нь авч үзвэл 18-29 насныхан 9.2 хувийг,30-39 насныхан 47.7 хувийг эзэлж байна.
Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцын мэдээллээс нэгтгэн дүгнэхэд, манай улсаас нийт 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.долллар гадаад улс руу шилжсэн байна. 1Хbet-ээс манай улс руу зар сурталчилгааны зорилгоор 976 сая ам.доллар шилжиж ирсэн байна" гэв.









