MCS группээс 70 сая төгрөгийн хандив авсан Р.Эрдэнэбүрэн ₮3,2 тэрбумын үнэлгээтэй 3 ОРОН СУУЦТАЙ,  ₮515 саяын гурван машинтай

2025 оны 2 сарын 26

Arslan.mn

Үндэсний Аудитын Газраас сонгуульд нэр дэвшигчдийн зардал болон хандивын тайланг нээлттэй болгосон юм. Уг мэдээллээс сүүлийн өдрүүдэд УИХ-д сонгогдсон гишүүдэд өгсөн зарим аж ахуйн нэгжүүдийн хандивын мэдээлэл олны анхаарлын татаж буй.

Тодруулбал, М-Си-Эс группын охин компаниуд нам хараглзахгүйгээр хамгийн их хандивыг өгсөн байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, "20 минутын хот" үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн гэхэд MCS” группээс 70 сая төгрөг хандив авчээ.

Түүний хувьд Засгийн газарт бодлого шийдвэр тодорхойлох нь битгий хэл байгаа байхгүй нь мэдэгдэхгүй  сул сайдын нэг. Хуучин Түгжрэл бууруулах үндэсний хорооны нэрийг "20 минутын хот" болгон өөрчилж, зүсийг нь хувиргаснаар түжрэлийн асуудлыг шийдэх ёстой сайд нь нүдэн балай, чихэн дүлий сууж, муу нэр, сайн ажлаас хойш суух болсон.

Тэгвэл MCS группээс 70 сая төгрөгийн хандив авсан Р.Эрдэнэбүрэн сайдын АТГ-т мэдүүлсэн 2023 оны ХОМ-ийг танилцуулж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮165 сая                                                                                                                                                          Гэр бүлийн орлого: ₮177 сая
Орон сууц барилга байгууламж: ₮3,2 тэрбум /орон сууц -3 /
Тээврийн хэрэгсэл: ₮515 сая

  • Жийп болон туулах чадвар өндөр Changan Z6
  • Жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200
  • Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Criuser 300

Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая /газаргүй/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮100 сая
Хадгаламж: ₮24 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮1,3 тэрбум гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
661965
1 эможи

Зочин
2025-02-27 04:02
одоо тэгээд амар Монгод улс биш МСS гэсэн улс болмоор юм бна даа бүхэл бүтэн их хурлын гишүүдийн ихэнх нь МСS ийн эрх ашигийг хамгаалж тэр компаний захирлын дохио зангаагаар ажиллана тэр компанидаа ашигтай хуулийг санаачлана батлана
Зочин
2025-02-27 03:58
энэ нөхөр МSC ийн гар хөл юм бна ш дэ
Г
2025-02-27 02:01
Энэ гуйлгачинг эргүүлэн татаачээ мөнгөний боол мөнгөний өмнө өвдөг сөхөрсөн эрийн сүг
төрийн албан хаагч
2025-02-26 13:28
20 минутын хот Үндэсний хорооны үндсэн чиг үүрэг бол хотын хөгжлийн концепцийг хариуцдаг бгаа , түгжрэлийн асуудал биш юм шүү, манайхан буруу ойлгоод бна, Түгжрэлийг бууруулах үүргийг УБ хотын удирдлага шууд хариуцдаг бгаа ..................
Дундговь иргэн
2025-02-26 13:22
Өнгөрсөн бүх л хугацаанд сонгогдсон гишүүдээс өөрийн төрсөн сумаа түүн шиг төсвийн бус хандив хөрөнгөөр суурь дэд бүтэцтэй болгосон нь ганц ч байхгүй дээ. Энэ зэргийн хөрөнгө босгочихоор залуу даа… хол очиж хуцацгаа….Гурвансайханд очиж амьдарцгаа л гэя даа
Зочин
2025-02-26 11:57
сүү долоосон гөлөгнүүд энэ засаг бол ер нь MCS ийн засаг юм байна
Батдорж
2025-02-26 11:20
Хөдөө царайлсан сда ямар баян юм бэ
Иргэн
2025-02-26 11:03
Эргүү хулгайчид ялаас зугтаж төрийн ордонг хоргодох байр болгож байгаа шүү
Р.Эрдэнэбүрэн
keyboard_arrow_up