MCS группээс 100 сая төгрөгийн хандив авсан Д.Цогтбаатар ₮2,1 тэрбумын үнэлгээтэй 4 ОРОН СУУЦТАЙ , ₮257 саяын МАШИНТАЙ

2025 оны 2 сарын 26

Arslan.mn

Үндэсний Аудитын Газраас сонгуульд нэр дэвшигчдийн зардал болон хандивын тайланг нээлттэй болгосон юм. Уг мэдээллээс сүүлийн өдрүүдэд УИХ-д сонгогдсон гишүүдэд өгсөн зарим аж ахуйн нэгжүүдийн хандивын мэдээлэл олны анхаарлын татаж буй.

Тодруулбал, М-Си-Эс группын охин компаниуд нам хараглзахгүйгээр хамгийн их хандивыг өгсөн байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт  гэхэд MCS” группээс 100 сая төгрөг хандив авчээ.

Тэгвэл MCS группээс 100 сая төгрөгийн хандив авсан Д.Цогтбаатар гишүүний АТГ-т мэдүүлсэн 2023 оны ХОМ-ийг танилцуулж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮100 сая                                                                                                                                                           Гэр бүлийн орлого: ₮450 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,1 тэрбум /орон сууц -4, авто зогсоол-4/
Тээврийн хэрэгсэл: ₮257 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮6 сая /Эзэмших-700м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮41 сая
Хадгаламж: ₮45 сая
Авлага:  ₮180 сая
Зээл:  ₮944 сая гэж мэдүүлжээ.

Мөн Линкс поверкоре ХХК, Түмэнгаз ХХК, Аргиба инвестмент ХХК, Нано энержи ХХК, Састэйнабилити Ийст эйжия ХХК ХХК, Эрдэнэс таван толгой ХК, ББ Дент ХХК, И Клиник ХХК, Иксиллион ХХК, Эко баттерэй ХХК, Нано коүтинг монголиа ХХК, Дархан хөгжил Би Ти Пи ХХК-иудыг 10%-95 хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661962
0 эможи

Зочин
2025-02-26 11:59
MCS төлөөний баагийнуудаар дүүрэн УИХ ЗГ юм байна нам харгалзахгүй толгойгүй гөлөгнүүд байдаг юм байна
keyboard_arrow_up