MCS группээс 100 сая төгрөгийн хандив авсан Э.Болормаа ₮1,1 тэрбумын 4 ОРОН СУУЦ,₮471 саяын ХАДГАЛАМЖТАЙ

2025 оны 2 сарын 26

Arslan.mn

Үндэсний Аудитын Газраас сонгуульд нэр дэвшигчдийн зардал болон хандивын тайланг нээлттэй болгосон юм. Уг мэдээллээс сүүлийн өдрүүдэд УИХ-д сонгогдсон гишүүдэд өгсөн зарим аж ахуйн нэгжүүдийн хандивын мэдээлэл олны анхаарлын татаж буй.

Тодруулбал, М-Си-Эс группын охин компаниуд нам хараглзахгүйгээр хамгийн их хандивыг өгсөн байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Болормаа гэхэд MCS” группээс 100 сая төгрөг хандив авчээ.

Тэгвэл MCS группээс 100 сая төгрөгийн хандив авсан Э.Болормаа гишүүний АТГ-т мэдүүлсэн 2023 оны ХОМ-ийг танилцуулж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮293 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум /орон сууц -4, нэг оффистой гээд нэг тэрбумаар үнэлэгдэх таван үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая тээврийн хэрэгсэлгүй
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая /газаргүй/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮30 сая
Хадгаламж: ₮471 сая
Авлага:  ₮151 сая
Зээл:  ₮147 сая гэж мэдүүлжээ.

Мөн ямар нэгэн компанийн хувь эзэмшдэггүй гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
661959
1 эможи

U
2025-02-27 02:00
Ичихэд яанаа мөнгөний боолуудыг эргүүлэн татуулаачээ сонгогчид нь бузар бузар мөнгө харвал юугаач өгөхөд бэлэн эд нар амиа ч өгнө
Ховдоос
2025-02-26 13:33
Энэ хүүхэн эцэг эхээрээ тэжээлгэж АНУ-д сургууль төгсч ирсэн.... Чухам ямар орлогоор ийм их хөрөнгөтэй болсноо тайлбарлах ёстой, Нотолж чадахгүй бол хуулийн дагуу улсын орлогот хураах хуулийг хэрэгжүүлнэ үү.............
keyboard_arrow_up