М.Нарантуяа: Халамжийн “хүнсний талон“ гэхэд ХОРООНЫ ЭГЧ нарын гараар орж, танил тал, сонгуулийн хэрэгсэл болоод явчихдаг

2025 оны 2 сарын 24

Arslan.mn

Улсын Их Хурлын даргын 2024 оны 100 дугаар захирамжаар байгуулагдсан асрах үйлчилгээний нөхцөл байдалтай танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах, зохицуулалтын хэрэгцээ, шаардлагын талаар нягтлах ажлын  хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан болон тус ажлын хэсгийн  гишүүн, УИХ-ын гишүүн, О.Саранчулуун, Д.Энхтуяа, М.Нарантуяа-Нара, С. Эрдэнэбат нар Япон Улсын ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  асаргаа, сувилгаа, нийгмийн хамгааллын талаар туршлага судлаад ирсэн байна.  

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара "Япон Улс асран хамгаалах шаардлагатай иргэдээ долоон төвшинд үнэлээд төр, төрийн бус байгууллагуудтайгаа хамтран ажилладаг давуу талтай ажээ. Тиймээс миний хувьд ахмад настан болон асран хамгаалах иргэдийнхээ нөхцөл байдлыг хэрхэн үнэлдэг энэхүү арга туршлагыг онцолж судаллаа.

Манайд асаргаа халамжийн "хүнсний талон" гэхэд ХОРООНЫ ЭГЧ нарын гараар орж, танил тал, сонгуулийн хэрэгсэл болоод явчихдаг. Үүнийг зогсоохын тулд Японы туршлага чухал байна.

Мөн тухайн орон нутгийн засаг захиргааг ахмад настнуудынхаа нийгмийн амьдралын оролцоо, бие даан амьдрах чадварыг хэр хангасан байдлаар нь үнэлж, урамшуулал олгодог нь зөв санагдлаа гээд цаашид туршлага судалсан үйл ажиллагаагаа ажил хэрэг болгохын төлөө ажиллана" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
661918
1 эможи

Зочин
2025-02-25 11:45
Нарантуяа гишүүн хороон дээр ажиллаж үзээгүй хүн бж юунд өөрийнхөөрөө сэтгэж ийм балай юм ярина вэ Хорооны хэдэн эгч нар чинь халамжийн бодлогыг хувиарладаг хүн бишшүү олон төрлийн шалгуур үзүүлэлтийг хянаж бж хүнсний талон ,бусад халамжийн дэмжлэгийг өгдөг бгаа шүү
Зочин
2025-02-25 10:22
Энэ нэг мэдрэл муутай юмуу гэхээр асар их заль мэхтэй_ , цагаахан юмуу гэхээр маш их хар санаатай, овжин , боловсролгүый авгай одоо хөөгдөхөөсөө өөрийгээ хамгаалж, учиртай дуугар, боловсролоо дээшлүүл.
Зочин
2025-02-25 08:26
Уучлаарай эрхэм гишүүн судалгаа чинь дутуу байна хорооны хэсгийн ахлагч нар асаргаа тогтоодог хүн биш тийм эрх мэдэл ч байхгүй асаргаа халамжийг эмнэлэг магадлах комисс, халамжийн мэргэжилтэн комиссийн шийдвэрийг үндэслэн тогтоодог шүү эхлээд эх ороноо судал дараа нь гадаадтай харицуул тэгээд хорооны хэдэн эгч авгай нараа муул даа
Зочин
2025-02-24 22:59
tiim shuu amjilt
Ц. АлтанхундагаAltanhundaga
2025-02-24 16:38
HARAHTUYA GISHUUNDEE TALARHAJ BNA HALAMJ ZU HUMUUSTEI HUREH BAIH GJ HAIDAJ BNA BAYRLALAA
keyboard_arrow_up