Д.Бум-Очир: Цагаан сар зүгээр нэг баяр биш, бүх нийтийг хамарсан сэтгэл засал юм

2025 оны 2 сарын 24

Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир цахим хаягтаа дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр, " Цагаан сар зүгээр нэг баяр биш, бүх нийтийг хамарсан сэтгэл засал юм. Учир нь цагаан сараар уурлаж бухимдахгүй байх, хараасан доромжилсон үг хэллэг хэлэхгүй байх, хүнтэй муудахгүй байх, муудсан бол эвлэрэх, хар буруу, муу муухай зүйл бодолгүй, сайн сайхныг зөгнөн бэлгэдэж, гэгээн цагаан бүхнээр зүрх сэтгэл, оюун санаагаа дүүрэн байлгах учиртай. Энэ бол “Цагаан сар”-ыг Цагаан сар гэж нэрлэдгийн нэгэн чухал учир шалтгаан. Хувь хүний сэтгэл зүй, нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой энэ онцлог нь цагаан сарыг дэлхийд хосгүй болгодог. Наадам л дэлхийд ганцхан юм биш Цагаан сар ч дэлхийд ганцхан. Учир нь бүх нийтийн сэтгэл заслын ач холбогдолтой үндэсний хэмжээний баяр дэлхийд өөр миний мэдэхээр лав байхгүй.

Тиймээс Цагаан сарыг бусад Азийн оронд байдаг хаврын баяраас илүү зүйл биш гэж ойлгох нь түүний монгол онцлогийг үнэ цэнгүй болгож байгаа хэрэг болно.

Хаврын баяр мөн мөн нь мөн боловч Цагаан сар бол давтагдашгүй Монгол онцлог бүхий хаврын баяр гэж ойлгох нь зүйтэй. Бид Цагаан сарын энэ мэт бусад онцлог, утга чанарыг хойч үедээ өвлүүлэн үлдээж байж Монголын Цагаан сар Монголоороо хадгалагдан үлдэх болно." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661910
1 эможи

Зочин
2025-02-24 14:57
Чи тийм л өв соёлдоо хайртай хүн юм бол гишүүн болсноос хойш энэ баярын амралтын өдрийг тодорхой болгочих хууль санаачилж болох байсан шүү
keyboard_arrow_up