УИХ-ын гишүүн Э.Болормаад сонгуулийн хууль ҮЙЛЧЛЭХГҮЙ юу
УИХ-ын гишүүн Э.Болормаа гишүүнээсээ эргүүлэн татагдах болзлыг бүрэн хангажээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Болормаагийн сонгуулийн сурталчилгаанд зориулж, 30 сая төгрөгийн хандив өгсөн "Ханбогд Эксплорэйшн" компани гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай байжээ.
Хуулиар гадаадын иргэн болон ААН-с хандив авах хориотой.
Гэтэл Сонгуулийн Ерөнхий хороо илтэд ийм үйлдлийг үл ойшоон өнгөрүүлэхээр шийдсэн үү. Сонгууль болгонд илтэд хууль зөрчсөн олон үйлдлийг баримт, нотолгоотой нь тавьдаг ч Сонгуулийн Ерөнхий хороо ямар ч хариу арга хэмжээ авдаггүй. Учир нь СЕХ-ны дарга нь МАН-ын угшилтай, МАН-аас томилогддогтой холбоотой гэхэд хэлсдэхгүй.
Э.Болормаа гишүүний энэ үйлдэлд хариуцлага тооцохгүй, нүдээ аниад өнгөрөх СЕХ-нд Монголын хууль, дүрэм үйлчилдэггүй бололтой.









