Боловсролын салбарын “боловсролгүй“ төлөөлөл Ц.Мөнхтуяагийн өмнөөс сонгогчид нь “ИЧИЖ“ байна

2025 оны 2 сарын 10

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа одоогоос 3 жилийн өмнө олон нийтийн хандиваар орон сууцтай болсон дөрвөн хүүхдийг байрнаас нь хүүхдүүдийг хөөж гаргаад ядарсан багшаа оруулчихна шүү" гэж ярьж буй бичлэг цахим орчинд шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Тодруулбал, Ц.Мөнхтуяа багшаар ажиллаж байхдаа буюу 2022 онд бүтэн өнчин дөрвөн хүүхдийг байртай болгох хандивын аяныг эхлүүлж, олон нийтийн дэмжлэгээр 2 өрөө байр авч өгсөн тухай мэдээлэл цахим орчинд тухайн үед гарч байв.

Гэтэл сүүлийн хэдэн өдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа тухайн байрыг хүүхдүүдийн нэр дээр шилжүүлж өгөөгүй талаар иргэн н.Идэржавхлан цахим хуудсандаа бичсэнээр олон нийтийн анхаарлын төвд ороод байна.

Саяхан гэхэд УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа чуулганы индерээс  "Хүүхдүүдээсээ мөнгө харамлаж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж буй гишүүдэд ХАРАМСАЖ БАЙНА. Би та нарын өмнөөс ИЧИЖ БАЙНА" гэж мэдэгдэж байв.

Гэтэл өнөөдөр  "Бичлэг дээр үгийн алдаа гаргасан байна. Би ямар булаагаад авчихсан байгаа биш. Мөнгө хэрэгтэй болоод барьцаанд тавьсан" гэж "ичих ч үгүй" тайлбар хийгээд зогсож байгаа жагсаалтаар гарсан  Ц.Мөнхтуяагийн өмнөөс сонгогчид нь  “ИЧИЖ“ байна.

Одоо жагсаалтаар оруулж ирсэн АН-ынхан нь  боловсролын салбарын "боловсролгүй" төлөөлөлөөс ИЧИХ хэрэгтэй болж дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
661657
1 эможи

Зочин
2025-02-10 21:58
gushuun gwj hellneergui l nohor bn
Зочин
2025-02-10 18:52
Ямар муухай юм вэ.Ичдэггүй ээ.Арай ийм гэж бодоогүй ёс зүй гэж алга .Нүүрэн дээр ингэж ярьдаг хүн цаанаа ямар бгаа бол гэж бодогдож бна.
Зочин
2025-02-10 18:38
ямар муухай юм бэ?
Зочин
2025-02-10 14:34
Үнэхээр ичиж байна.Сайн дураараа огцрох байлгүй дээ.Одоо чуулган дээр ямар нүүрээрээ үг хэлэх юм бэ? Суудлын бөглөөс кнопчин хийж л суухгүй юм бол Гантөмөр нь эргүүлэн татах санал гаргамаар юм даа.
0000
2025-02-10 12:46
өөрөө ичиж амьдраач
Зочин
2025-02-10 12:21
Ийм л хүн байж дээ. Ичиж үхмээр юмаа.
keyboard_arrow_up