С.Эрдэнэбат: Хэт олон орон сууцтай, түрээсийн орлоготой хүмүүсээс татвар авах ёстой
Татварын багц хуулийг шинэчлэх гэж буйтай холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны аймаг, нийслэлийн салбарын удирдлага болон анхан шатны хороодын дарга, тэргүүлэгч, идэвхтэн сонгуультнууд “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдвийн хүрээнд уулзалт зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат " Орон сууцны түрээсийн орлогоос татвар авах нь буруу. Таваас дээш орон сууцтай, үнэтэй обьектыг эзэмшдэг иргэд түрээсийн орлогоосоо татвар төлдөггүйг болиулах ёстой. Орон сууцны үнэ маш өндөр байгаа. Хүмүүс орон сууц худалдаж авах нь мөрөөдөл болсон.
Бохир мөнгөө эргэлдүүлж угаахын тулд үл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү оруулснаас болж орон сууцны үнэ хөөрөгдлөө. Залуус яаж цалингаараа байранд орж чадахгүй байна.
Тиймээс аж ахуйн нэгжүүд ажилчдаа орон сууцаар дэмжсэн байвал татвараар дэмжих ёстой. Хэт олон орон сууцтай, түрээсийн орлоготой хүмүүсээс татвар авах ёстой” гэв.









