Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын өмнө ЗГ, Засгийн газрын өмнө Үндэсний хороо хариуцлага үүрдэг байх ёстой

2025 оны 2 сарын 06

Arslan.mn

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр, "2008-2023 онд Агаарын бохирдлыг бууруулахад нийт 1 их наяд 795 тэрбум 900 сая төгрөг зарцуулсан байна. Эдгээр зарцуулсан хөрөнгөнд аудитын шалгалт хийхэд 295 тэрбум 900 сая төгрөгний 147 алдаа, зөрчил илэрчээ. Энэ их мөнгө зарцуулаад байхад утаа буурах бус ихсээд байгаад, асар их хөрөнгө үрэн таран болоод байгаад хэн хариуцлага хүлээх вэ? Агаарын бохирдлыг бууруулах ажлыг УИХ-ын өмнө Засгийн газар, Засгийн газрын өмнө Үндэсний хороо, Үндэсний хорооны өмнө шат шатны албаны хүмүүс нь хариуцлага үүрдэг байх ёстой.

ХАРИУЦЛАГАА ХЭЗЭЭ ЯРИХ ВЭ?

ХАРИУЦЛАГАА ОДОО ЯРЬЦГААЯ.

ХАРИУЦЛАГАА ТООЦДОГ БОЛЦГООЁ." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661612
0 эможи

иргэн
2025-02-06 14:19
Батэрдэнэ гишүүн их шүүмжилэх юм өөрөө сонгуулийн өмнө малчны өвөлжөө хаваржаанд 3 га газар хагалуулна гээд хууль оруулсан сургаар сум багуудад атар сор газар хагалаж хэдэн малтай хөрөнгөтэй нь эзлээд авчихсан залуу малчдад билчээр хомсдож жийгдэх болсон шүү Нилээн хорчин улс төрийг хаа хаагүй хийж явах юм аа Олон хожихгүй дээ
keyboard_arrow_up