Ж.Бат-Эрдэнэ: С.Одонтуяа албан тушаалтнуудад “БИТГИЙ ХАРИУЦЛАГА ТООЦ“ гэж хариуцлагагүй юм ярилаа

2025 оны 2 сарын 04

Arslan.mn

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2025.02.04/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор холбогдох ШИНЭЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТИЙГ сонсолоо. 

Энэ үеэр  УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ " Хэн нэгний хар толгойтой хариуцлага ярихгүй бол бид энэ асуудлыг шийдэж чадахгүй. Үеийн үед ярьсаар байх болно. Зам тээврийн яаман дээр энэ асуудлаар ажиллаж л байсан. Тухайн үед энэ чиглэлээр олон ажил хийлээ гэж боддог байсан бол алдаа дутагдал гарч байна. Хариуцлага тооцож, алдаагаа засдаг системтэй байх ёстой.

Засгийн газар, УИХ өөрсдөө хариуцлагатай байх ёстой.

Агаар, орчны бохирдлыг бууруулах  Үндэсний хорооны дарга С.Одонтуяа албан тушаалтнуудад "БИТГИЙ ХАРИУЦЛАГА ТООЦ" гэж хариуцлагагүй юм ярилаа. Толгойг нь илээд өнгөрөх үү. 

Бид тоон дээр маргаад байх юм. "Хүн нас барна" гэдэг чинь өөрөө баримт. Энэ чинь өөрөө ТОМ ЭМГЭНЭЛ байхгүй юу" гэв.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661563
1 эможи

keyboard_arrow_up