ШИНЖЭЭЧ: 2019-2021 онуудад “Тавантолгой түлш“ ХХК-ийн санхүүгийн тайлангаар ₮7 орчим тэрбумын 42 алдаа зөрчил илэрсэн
2025 оны 2 сарын 04
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2025.02.04/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор холбогдох ШИНЭЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТИЙГ сонсолоо.
ШИНЖЭЭЧийн өгсөн мэдээллээр, "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарын үед буюу 2019-2021 онуудад “Тавантолгой түлш“ ХХК-ийн санхүүгийн тайлангаар ₮7 орчим тэрбумын 42 алдаа зөрчил илэрсэн байна.
Тухайлбал,
- 2019 оны санхүүгийн тайлангаар батлагдсан нийт төсөв 185.7 тэрбум төгрөг бол, гүйцэтгэл 114 тэрбум төгрөгөөс 522 сая төгрөгийн 8 алдаа илэрсэн.
- 2020 онд батлагдсан нийт төсөв 273.5 тэрбум төгрөг бол гүйцэтгэл 232.8 тэрбум төгрөгөөс 2 тэрбум төгрөгийн 18 алдаа илэрсэн.
- 2021 оны санхүүгийн тайлангаар батлагдсан төсөв 216.9 тэрбум төгрөг бол гүйцэтгэл 214.8 тэрбум төгрөгөөс 4.3 тэрбум төгрөгийн 16 алдаа зөрчил тус тус илэрсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








661559
1 эможи
Зочин
2025-02-04 14:52
Muu
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс