Иргэн Ц.Оюунжаргал: Зүй бус үг хэлсэнд уучлал хүсье. Гэхдээ Ж.Чинбүрэн, Б.Баярбаатар нар шиг битгий ДҮР ЭСГЭЭРЭЙ

2025 оны 2 сарын 04

Arslan.mn

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2025.02.04/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, хариуцлага” сэдвээр УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” хэлэлцүүлгийн талаар УИХ-ын Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал нар мэдээлэл хийж, холбогдох ШИНЭЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТИЙГ сонсолоо. 

Үргэлжлүүлэн иргэдийн төлөөлөл үг хэлж, асуулт асууж байна.

Энэ үеэр Иргэн Ц.Оюунжаргал "Би дөрөв дэх өдрөө энэ сонсголд оролцож байна. Монголын бүх ард түмэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэтэл Төр нь ч тэр, нийслэл нь ч тэр "чавганцын" ажил хийж байна. Нийслэлд амьдарч байгаа хүмүүсийнхээ нөхөн төлбөрийг яаж төлөх гэж байна вэ. Ерөнхийлөгчийн хэлснээр чөмгөө дундартал би явна. Зүй бус үг хэлсэнд уучлал хүсье. Гэхдээ Ж.Чинбүрэн, Б.Баярбаатар нар шиг битгий ДҮР ЭСГЭЭРЭЙ.  Монголын ард түмний төлөө бүү дүр эсгэж ажилла, хэрэв өөрийнхөө төлөө, баяжихын төлөө байгаа бол үтэр түргэн энэ ордноос зайлцгаа. Нөгөө ногоон автобусны 44 их наядын хэрэг юу болсон бэ, Ард түмнийхээ бүх боломжийг хулгай хийчхээд биднийг яаж амьдар гээд байгаа юм бэ? " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661555
1 эможи

Зочин
2025-02-04 13:05
good zorigtoi zov
keyboard_arrow_up