Б.Мөнгөнхишиг: УТААНЫ СОНСГОЛ дүр эсгэсэн, мэдээллийн чанартай илтгэлүүдээр дүүрсэн болоод өнгөрөх юм
Иргэдийн хүсэлтийн дагуу нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болж, сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Дээрх ажлын хэсэг дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, сонсголыг хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр зохион байгуулахаар товлосон юм.
Тэгвэл товлосон хуваарийн дагуу өнөөдөр /2025.02.03/ Утааны сонсгол "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдвээр үргэлжилж байна.
Энэ үеэр иргэн Б.Мөнгөнхишиг "УТААНЫ СОНСГОЛ дүр эсгэсэн, мэдээллийн чанартай илтгэлүүдээр дүүрсэн болоод өнгөрөх юм. Цаашдаа үйл ажиллагаагаа сайжруулах, дараа өвөл гэхэд цэвэрхэн агаараар амьсгалахыг бодож байгаа бол өмнө нь гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна.
Дарга нараа уурлуулахаас айдаг юм уу, өмнө нь хэрэгжиж байсан төслүүд бүгд бүтсэн юм шиг мэдээлэл өглөө. Тиймээс үнэн шударга мэдээллийг авмаар байна. Эс бөгөөс нэг дарга өөрийгөө мундаг гэж бодоод төлөвлөгөөгөө хүчиндээд тавьчихдаг. Үр дүнд нь сайжруулсан зуух гээд 10 жил, түлш гэж 4 жил боллоо." гэв.









