Э.Болормаа аймгийн Засаг дарга болсноор орлого нь ₮98 саяас ₮300 сая болж НЭМЭГДЖЭЭ
Ховд аймгийн засаг дарга асан Э.Болормаа УИХ-ын гишүүнээсээ эргүүлэн татагдах болзлоо бүрэн хангасан талаар бид өмнө мэдээлсэн. Учир нь Э.Болормаад "Ханбогд Эксплорэйшн" гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниас сонгуулийн сурталчилгаанд зориулж, 30 сая төгрөгийн хандив өгсөн байдаг. Харин хуулиар гадаадын иргэн болон ААН-с хандив авах хориотой.
Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан асуудалд нэр холбогдоод буй Э.Болормаа нь Ховд аймгийн засаг дарга болсоноор орлого нь хоёр дахин нэмэгджээ.
Өөрөөр хэлбэл, Засаг дарга болсноос хойш нэг жилийн дотор түүний өөрийн орлого 98 сая төгрөгөөс 300 сая орчим төгрөг болж нэмэгдсэн байна.
Түүний хувьд 2022 оны есдүгээр сарын 2-ноос эхлэн Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон ажиллаж байна. Ингээд түүний 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮293 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум /орон сууц -4, нэг оффистой гээд нэг тэрбумаар үнэлэгдэх таван үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая тээврийн хэрэгсэлгүй
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая /газаргүй/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮30 сая
Хадгаламж: ₮471 сая
Авлага: ₮151 сая
Зээл: ₮147 сая гэж мэдүүлжээ.
Мөн ямар нэгэн компанийн хувь эзэмшдэггүй гэжээ.









