О.Саранчулуун: Би 13-тайдаа хурдан морины уяаны газарт хөлөө гэмтээж, хөлөө тайруулсан
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хаврын морин уралдааныг зохион байгуулах эрхийг орон нутгийн удирдлагуудад шилжүүлэх шийдвэр гаргав. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа, О.Саранчулуун нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун "Би 13-тайдаа хурдан морины уяаны газарт хөлөө гэмтээж, найман сарын дараа ясны хорт хавдар гэдэг оноштойгоор хөлөө тайруулж байсан юм.
Хурдан морины уралдаантай холбоотойгоор гэмтэж хөгжлийн бэрхшээлтэй болсон маш олон хүн бий.
Ахуйн осол гэж бүртгүүлсэн хүмүүс байдаг бид энд яаж хүмүүсийг хөгжлийн бэрхшээлээс хамгаалах вэ гэж ярьж байхад Засгийн газар иргэдээ гэмтэл бэртэл рүү түлхсэн шийдвэр гаргалаа. Над руу маш олон хүн хандаж, мориноос унаж гэмтсэн тухайгаа бичсэн." гэв.