Х.Баасанжаргал: Их тавалж байх шив. Дахиад шүүхдэнэ, одоо гуравдугаар сард ч ХАВРЫН УРАЛДААН чинь болох боломжгүй

2025 оны 1 сарын 29

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хаврын морин уралдааныг зохион байгуулах эрхийг орон нутгийн удирдлагуудад шилжүүлэх шийдвэр гаргав. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа, О.Саранчулуун нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Баасaнжаргал "Засгийн газар хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг орон нутгийн удирдлагад шилжүүлж байгаа нь туйлын харамсалтай бөгөөд зальжин байна. Бид хуульчдаар дүгнэлт гаргуулна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээрээ байна. Засгийн газрын өнөөдрийн шийдвэрийн үндэслэл надад их сонин байна.

Засгийн газрын өнөөдрийн шийдвэр албажаагүй байна. Тэр хүртэл морин уралдаан зохион байгуулах боломжгүй гэдгийг хэлье. Хэрэв энэ хугацаанд уралдаан болбол хууль зөрчсөнд тооцогдоно.  

Өмнөх түүхийг би дахин ярья. 2004 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байсан. Үүнээс хойших бүх Засгийн газарт бид хаврын морин уралдаан нь буруу юм гэдгийг хэлж ярьсаар ирсэн. Гэтэл өнөөдөр тэр үе рүүгээ буцаж, 20 жилээр ухарлаа. Энэ сэдвийг үеийн Засгийн газар үл тоомсорлож ирсэн.         

Хамгийн сүүлд 2017 оны гуравдугаар сард Дүнжингарав уралдаан зохион байгуулагдаж байсан. Тухайн үед шүүхийн шатан дахь асуудал шийдэгдэх хүртэл ямар ч уралдаан зохион байгуулахгүй байхыг Засгийн газарт даалгасан байсан. Гэтэл Засгийн газар шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн шөнийн цагаар нууцаар уралдаан зохион байгуулж байлаа. 

Өнөөдрийн Засгийн газрын шийдвэр Монголд хууль дээдлэх ёс байна уу үгүй гэдэг асуултын өмнө биднийг аваачиж байна. Засгийн газар хууль дээдлэх ёсыг сахин биелүүлэхгүй гэдгээ зарлалаа."гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
661463
1 эможи

ТА
2025-01-29 16:33
ЗА ЯМАР Ч БАЙСАН ИЙМ НЭГ ГИШҮҮНТЭЙ Л ЮМ БНА. ИНГЭЭД ОЛОНД ТАНИГДААД БАЙГААРАЙ ГИШҮҮД ГУАЙ. ЭНЭ ТЭНД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ДЭЭР ИРЧЭЭД ТАНИХГҮЙ БОЛОХООР УУРЛААД БИ ГИШҮҮН БАЙНА ГЭЭД ЯЗАВ ТАТАВ ХИЙГЭЭД БАЙДАГ ШҮҮ.
Зочин
2025-01-29 15:38
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

keyboard_arrow_up