Х.Ганхуяг: Татварын бодлогыг Сангийн яам барьснаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой бодлого алдагдаж бай

2025 оны 1 сарын 28

Arslan.mn

“Татварын багц хууль”-ийн шинэчлэлийн хүрээнд “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг болж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Бид хаврын чуулганд багтааж татварын багц хууль, нийгмийн даатгалын багц хууль, зөвшөөрлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах зорилготой ажиллаж байна. Ингэснээр бизнесийн орчин сайжруулах, эдийн засаг тэлэх томоохон хөшүүрэг болно.

 Иргэдийн хувьд гарт ирж байгаа бэлэн мөнгө нь бага байна гэдэг асуудал яригдаж байгаа бол ААН-үүд хуримтлалтай болж чадахгүй байна.

Манайх ихэнхдээ түүхий эд, бараа материалаа гаднаас авч гаалийн татвар, НӨАТ төлдөг. Үүний тулд жижиг дунд үйлдвэрлэлүүд зээл авдаг. Тиймээс бүх талын саналыг авч байгаа" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661426
0 эможи

keyboard_arrow_up