П.Сайнзориг: Д.Үүрийнтуяа, Н.Пунцаг мэтээр энэ том төслүүдийг хянуулна гэж байхгүй ш дээ. Тэгчихээд авлигатай тэмцэнэ ч гэх шиг

2025 оны 1 сарын 27

Arslan.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.27/ хуралдаанаар хил холболтын төмөр замтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр  УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Энэ төсөл бол бантан шүү. Ц.Туваан сайд “10 хэдэн жилийн хугацаанд 18.5 тэрбум ам.доллар олох боломжоо алдлаа” гэж хэллээ. Дарж аймаар багаар хэллээ гэж бодож байна.  Сайд нар энд зарчим ярьчхаад тэнд очиж Монгол Улсыг хорлосон хүмүүстэй зэрэгцэж суумааргүй байна.

Ураны төслийг зогсоосон, авлига авсан хүн Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт газрын дарга ч хийж байх шиг. Маш олон асуудалд оролцсон хүн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д очоод бүтээмж хяналтын захирал ч болчихсон байх шиг. Бүтэхгүй шүү.  Үнэхээр төслүүдээ явуулъя гэж байгаа бол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам зарчимтай байгаарай.

Д.Үүрийнтуяа, Н.Пунцаг мэтээр энэ том төслүүдийг хянуулна гэж байхгүй ш дээ. Тэгчихээд авлигатай тэмцэнэ ч гэх шиг. Тэд нарыг Монгол Улсын аврал болгоод сууж байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Сургаар, аль эсвэл таамаглалаар тодорхой хувь хүмүүсийн нэрийг барьж, нэр хүндэд нь халдмааргүй байна аа Сайнзориг гишүүн ээ." гэв.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Францын шүүх тогтоочихсон шүү дээ. Өмөөрөөд байгаарай наад авлигачдаа” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661412
0 эможи

Зочин
2025-01-27 22:57
ЕС, Нямбаатар энэ 3 яг нэг загварын хэруулээс цаашгуй мулгуу шоучид бнаа!!!
Зочин
2025-01-27 18:22
Энэ Сайнзориг зүгээр л Нямбаа ахынхаа хэл гэснийг хэлж байгаа тэжээвэр гөлөг
Иргнг
2025-01-27 16:27
Энэ нэг цэндийсэн.Жаргалан гэх авгай хаанаас гараад ирэв
keyboard_arrow_up