Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” нэгдлийн нэг ТӨХК-ийн захирал нь өөрийнхөө амь насыг ₮3 тэрбумаар үнэлж ДААТГАЛ хийлгэсэн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр хэлэлцүүлсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир: Төрийн өмчит болон төрийн өмчит оролцоотой компаниудын нийт активын хэмжээ
- 2019 онд 37 их наяд,
- 2023 онд 59 их наяд
- 2024 оны жилийн эцсээр 64 их наяд 200 тэрбум болж өссөн байна.
Ийм болохоор энэ байдлаа "эргэн харъя" гэж байгааг дэмжиж байна.
122 хувьцаат болон хариуцлагатай хувьцаат компаниудыг харахад ердөө 5-хан компани нийт ашгийн 90 хувийг бүрдүүлж байна.
Гэтэл “Эрдэнэс Монгол” нэгдлийн нэг ТӨК-ийн захирал нь өөрийнхөө амь насыг 3 тэрбум төгрөгөөр үнэлж даатгал хийлгэсэн тохиолдол ч бий.
“Эрдэнэс Монгол” нэгдэл Засгийн газрын 2023 оны 108 дугаар тогтоолоор өөрийн нэгдлийн ашигтай ажилласан 5 компаниас гэхэд л менежмэнтийн төлбөр гээд орлогын 2 хувь хүртэлх хувиар татаас тооцон 170 тэрбум төгрөгийг менежментийн төлбөр гээд авсан асуудал байна." гэв.