Хууль санаачилдаггүй, хуралдаа суудаггүй С.Лүндэг ₮871 саяын үнэлгээтэй ҮЛ ХӨДЛӨХ, ₮183 саяын ЗЭЭЛТЭЙ

2025 оны 1 сарын 28

Arslan.mn

2024 оны намрын нэгдсэн чуулган нийтдээ 32 удаа хуралджээ. Чуулганы ирцийн тухайд гишүүд 93 удаа гадаад томилолттой, 10 удаа дотоод томилолттой, 42 удаа чөлөөтэй, 73 удаа эмнэлгийн чөлөөтэй, 46 удаа тасалсан, 157 удаа хоцорсон байдалтай байсан талаар өмнө бид мэдээлж байсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Лүндэг 12 дугаар сарын чуулганы хуралдаанд нэг ч оролцоогүй бөгөөд намрын чуулганаар 15 эмнэлгийн чөлөө авч, 6 тасалсан байна.

Энэ талаар өнөөдөр Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, байнгы хорооны дарга Б.Баярбаатар " Хуралдаа суудаггүй Х.Баттулга, С.Лүндэг нарын гишүүдэд ХАРИУЦЛАГА ТООЦОХ саналыг оруулж ир" гэж хатуухан сануулж байсан.

Ёс зүйн дүрмийнхээ дагуу тухайн жилдээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын тав хоногоос хэтэрсэн цагаар буюу 40 цаг болон түүнээс илүү хугацаанд ажлаа тасалсан тохиолдолд хариуцлага тооцож Ёс зүй, дэгийн байнгын хороогоор тухайн асуудлыг хэлэлцдэг. Энэ эрх үүргийнхээ хүрээнд тухайн гишүүдэд нэгдүгээрт сануулах, хоёрдугаарт сонгогчдоос уучлал гуйлгах, гуравдугаарт зургаа хүртэлх сарын цалинг нь 20 хүртэлх хувиар хасах боломжтой байдаг. 

Тэгвэл иргэдийн төлөөлөл болж сонгогдсон мөртлөө үндсэн ажлаа хийхгүй, хуралдаа суудаггүй  С.Лүндэг   2023 онд АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрбээр  мэдүүлэгтээ:

Өөрийн орлого:47 сая
Гэр бүлийн орлого:114 сая
Орон сууц барилга байгууламж:871 сая / нэг орон сууц, үйлчилгээний зориулалттай хоёр талбайтай /
Тээврийн хэрэгсэл: 45 сая  / Суудлын жижиг машин,Landrover, LR3/
Мал аж ахуй:₮6 сая / Хурдан удмын адуу-3 /
Газар: ₮20 сая  / Эзэмших-700м2-ийн  нийт хоёр газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:41 сая
Хадгаламж: 12 сая
Зээл: 183сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
661298
1 эможи

Зочин
2025-01-29 09:52
Хүрэлсүхийн туслах гээ биедээ...тэр еөкөөс нь хариуцлага асуулдаа
Би
2025-01-22 09:16
"73 удаа эмнэлгийн чөлөөтэй байсан" гэнээ, Груп тогтоолгоод гэртээ хэвтэж байх хэрэгтэй байнаа, яах гэж улсын ажил алаад байдгийн
С.Лүндэг

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up