Д.Цогтбаатар: “Ард санхүү“, “Монгол шуудан“-д ажиллаж байсан хүмүүс Хөрөнгийн бирж рүү олноороо ХҮСЭЛТ ӨГЧ орж ирээд байна

2025 оны 1 сарын 21

Arslan.mn

УИХ дахь Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг хийж эхэллээ.

Тодруулбал, сонгон шалгаруулалтаар хуульд заасан шаардлагын дагуу дөрвөн нэр дэвшигч тэнцсэнээс Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар Ц.Бархасыг СЗХ-ны орон тооны бус гишүүнд томилохыг дэмжсэн байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Ард санхүүгийн нэгдэл", "Монгол шуудан"-д ажиллаж байсан АШИГ СОНИРХОЛТОЙ ЗӨРЧИЛТЭЙ хүмүүс Хөрөнгийн бирж рүү яагаад ингэж олноороо ХҮСЭЛТ ӨГЧ орж ирээд байгаа юм бэ? Санхүүгийн зохицуулах хороонд нэг хувьцаат компаниас олон хүн орж байгаа нь төрийн шийдвэр гаргалтад нөлөөлөхөөр байна" гэв.

Нэр дэвшигч Ц.Бархас "Миний туршлага хэрэг болно гэж харж байгаа "гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661287
0 эможи

Оби
2025-01-21 15:29
Энэ бол зөв шүү. Ардын Ганхуягийн цэргүүд энд тэнд банк санхүүгийн зохицуулахын хяналтад дүүрлээ. Саяхан Монгол банкны хяналтын зөвлөлд Ардын Г.Тэлмэн томилогдсон бас л эргэж харах асуудал шүү.
keyboard_arrow_up