С.Амарсайхан: Өнгөрсөн жилийн зудад 8 сая гаруй мал хорогдсон. Нөхөн төлбөрт 18 тэрбум төгрөг олгосон

2025 оны 1 сарын 17

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.

Шадар сайд С.Амарсайхан "Малын индексжүүлсэн даатгалын тогтолцоо үр дүнгүй байгаа гэдгийг ганц жишээгээр бид харж болно. 2023-2024 оны хооронд зудад нийтдээ 8 сая гаруй мал хорогдсон. Зах зээлийн хамгийн бага үнээр мөнгөн дүнг нь тооцож үзвэл 1.5-2 их наяд төгрөгийн хохирол учирсан.

Гэтэл индексжүүлсэн даатгалын журмаар 18 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон байгаа юм. Тийм учраас энэ журмыг шинэчилж, нөхөн төлбөрийг хүнд сурталгүй, шуурхай бодитой олгодог механизмыг бүрдүүлэх шаардлагатай байна.

Хоёрдугаарт, одоогийн индексжүүлсэн даатгалын системийг өөрчилж малын хорогдлыг бодитойгоор барагдуулдаг. Шууд үнэлгээний тогтолцоонд шилжих шаардлагатай. Өөрөөр хэлбэл малчин бүр даатгалд хамрагдах боломжийг бүрдүүлээд энэ хуулийн хэлэлцүүлгийн явцад сайжруулах шаардлагатай юм. Үр дүнтэй манай орны онцлогт тохирсон даатгалын тогтолцоог бий болгох шаардлагатай байна.

Монголын уламжлалт байгаль, цаг уур, орчинд тохирсон даатгалын системийг бүрдүүлж байж цаашид мал аж ахуйн салбарын тогтолцоо бүрдэнэ. Тэгэхээр ажлын хэсэг байгуулагдахаар гишүүд бүх зүйл дээр амьдралд ойр санаачилгууд гаргаж ажиллахыг хүсье. " гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661244
0 эможи

U
2025-01-18 15:20
Мал чинь хувийн өмч яахаараа бидний мөнгөөр малчидад нөхөн олговор өгдөгийн даварцан юмнууд малчид нарийхан ганц хонь гаргаад өгдөггүй өчнөөн холоос бэлэг сэлт өчнөөн хэдэн хонины зардал гаргаад очиж бхад өөдгүй новшнууд ш тэй
Зочин
2025-01-17 21:29
малчид залхуу болохоороо зудад малаа алдаж бга ш дээ нөхөн олговор олгох хэрэггүй шдээ хотын бидний төлсөн татварыг л маочдад өнч бна гэтэл нэг зг мах үнэгүй өгдөггүй ш дээ
С.Амарсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up