УИХ-ын намрын чуулганыг 7 хоногоор СУНГАЛАА
2025 оны 1 сарын 17
УИХ-ын намрын чуулганыг маргааш /2025.01.18/ завсарлуулахаар төлөвлөж байсан ч 7 хоногоор сунгаж, нэгдүгээр сарын 24-н болгожээ.
УИХ-ын ээлжит чуулган 75 хоног хуралдахаар хуульчилж, энэ хугацаа гүйцсэн ч хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төслүүд олон байгаа тул анхны төлөвлөсөн хугацаанд багтаан завсарлуулах боломжгүй болсон аж.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
- Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл / Засгийн газар 2025.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









661230
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс