А.Ариунзаяа: Элчин сайдын томилгооны мэдээлэл дотроосоо алдагдаад байна уу гэдэг дээр ГХЯ анхаар
2025 оны 1 сарын 09
Монгол Улсаас Польш улсад суух Элчин сайдад УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг нэр дэвшүүлсэн. УИХ-ын чуулганы хуралдаанаар тус асуудлыг зөвшилцөх үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр " Бид нэг зүйл дээр анхаармаар байна. Олон нийтийн сүлжээнд тэр хүн тийшээ томилогдоно гэнээ гэдэг сэвээнүүд яваад байдаг. Энэ мэдээлэл нь хаана алдагдаад, хаанаас гараад, яагаад нийгмийг үймүүлээд байдаг юм бэ гэдэг дээр нэн тэргүүнд Гадаад харилцааны яам дотроо анхаарах хэрэгтэй.
Элчин сайдын томилгоо дээр явагдаж байгаа төлөвлөгөөгөө дотроо албаны нууц гэдгээр нь авч үлддэг юм уу? Яадаг юм. Мэдээлэл алдагдаад байгаа асуудал дээрээ анхаарах зайлшгүй шаардлагатай байна." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
661077
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс