УИХ-ын чуулганы хуралдаан болно
Нэгдүгээр сарын 9-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
10:00 цагт: УИХ-ын чуулганы хуралдаан болно.
16:00 цагт: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болно.
-Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-нд зохион байгуулна.
-Нэгдүгээр сарын 25-26-нд болох Нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээний бүртгэл энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.
-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.
-Энэ сарын 15-ны өдрөөс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ. Энэ сарын 14-нийг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой.
-Шинэ болон шилмэл бүтээлийн “Онцлох бүтээлүүдийн үзэсгэлэн” энэ сарын 7-20-ны өдрүүдэд “Блью Мон” галерейд гарч байна.
-Марко Поло-700 жилийн ойд зориулсан “Марко поло, Хубилай хаан, монголчууд” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын үзүүллэгийн танхимд энэ сарын 15-ныг хүртэл гарна.









