Б.Баасандорж: Өмнөх парламентын 76 гишүүнээс дахин сонгогдоогүй 30 орчим хүн ТЭТГЭМЖ АВСАН
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн асуудал нийгэмд ихээр өрнөж байна.
1992 онд шинэ УИХ анхны үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 1992 онд Монгол Улсын их хурлын тухай хуулийг баталсан. Тус хуульд гишүүний нийгмийн баталгаатай холбоотой заалт байсан. 2006 оны хууль 2020 он хүртэл хэрэгжсэн. 14 жил хэрэгжээд 2020 онд дахин шинэчлэгдэн батлагдсан.
Энэ хуулийн 41.9 дэх хэсэг дээр Тухайн гишүүн дахин сонгогдоогүй бол 12 хүртэлх сарын нэг удаагийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олго гэдэг заалт байгаа.
Энэ зөвхөн манай улсад байдаг асуудал биш. Дэлхийн бусад улс орнуудад ч парламентын гишүүддээ ингэж тэтгэмж олгодог.
2020 онд сонгогдсон 76 гишүүний 38 нь дахин сонгогдсон. Үлдсэн 38 гишүүнээс 30 гаруй нь тэтгэмжээ авсан." гэв.









