
УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2024.12.27/ 10.00 цагт эхэллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Чуулганы хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын таван гишүүнээс 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр хуулийн төсөл татан авах тухай УИХ-д албан бичиг ирүүлснийг уншиж танилцуулъя. Ингэснээр 2024 оны арванхоёрдугаар сарын 19-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчдын тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг татан авсанд тооцлоо." гэв.
|
БААСАН ГАРАГ /2024.12.27/
|
|
Д/Д
|
ХУРАЛДААН
|
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
|
ЦАГ
|
ТАНХИМ
|
|
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
|
|
1
|
Эдийн засгийн байнгын хороо
|
· “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
|
12.00
|
“Их Эзэн Чингис хаан”
|
|
2
|
Хууль зүйн байнгын хороо
|
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, дэг батлах тухай/
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/
|
14.00
|
“Жанжин Д.Сүхбаатар”
|
|
ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН
|
|
1
|
· “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/
· Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар
|
10.00
|
“Их хуралдай”
|