“ДЦС-З“-ын өргөтгөл шинэчлэлийн зураг төслийг боловсруулах хэлэлцээрийг хэлэлцэнэ

2024 оны 12 сарын 24

Arslan.mn

Өнөөдөр УИХ-ын зургаан байнгын хороо хуралдана. Байнгын хороодын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эдийн засгийн байнгын хороо

  • “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./
  • Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд тус тус нэр дэвшүүлэх тухай асуудал
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/
  • Хот байгуулалт, төлөвлөлт, барилга, орон сууц, инженерийн дэд бүтэц, нийтийн аж ахуйн өнөөгийн нөхцөл байдал, иргэдийг хямд үнээр орон сууцжуулах хөтөлбөрийн явц, ипотекийн зээл олголт, Улаанбаатар хотын агаарын бохирдол, автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр салбарын яамны авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын мэдээллийг сонсох
  • Аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжил, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх боломж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх  Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын мэдээллийг сонсох
  • Малын гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилт, зохицуулалтын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох
  • Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 83 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх

Хууль зүйн байнгын хороо

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлт /Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

Инновац, цахим бодлогын байнгын хороо

  • Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсох

Төрийн байгуулалтын байнгын хороо

  • “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар тогтоолтой холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр  хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох
  • Байгаль орчны салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсох

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох тухай/

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660817
1 эможи

keyboard_arrow_up