С.Эрдэнэбат: Гадаад ажилчдыг хэмжээ хязгааргүй оруулж ирдэг хуультай улс гэж дэлхийд байхгүй шүү
2024 оны 12 сарын 19
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат "Гадаад ажилчдыг хэмжээ хязгааргүй, төлбөргүй чөлөөтэй оруулж ирдэг хуультай улс гэж дэлхийд байхгүй шүү. Зарим улирал болон салбарын ажилчдын хомсдолыг харгалзан тоо нэмэх,хөнгөлөх асуудал бол болж байна.Тэр тусмаа манай улс шиг ажиллах хүчнийх нь 20 хувьтай тэнцэх хүмүүс гадаадад ажиллаж байгаа улсын хувьд айлаас эрэхээр авдраа уудалмаар байна." гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660769
1 эможи
Зочин
2024-12-20 05:45
УИХ-н гишүүд 2 гараа өргөн дэмжинэ. Тэд худалдагдсан....Эх орноо гэх сэтгэл тэдэнд байхгүйг түмэн олон нь мэддэг.
Дэлээ
2024-12-19 18:33
Солонгос байна ш дээ кк
Зочин
2024-12-19 16:57
Монгол компаниуд Дөрвөлжин цемент хийж чадахгүй гэсэн, одоо монголчууд ажил хийж чадахгүй тул гадаадаас ажилчид оруулж ирнэ гэжээ. УИХ-ын гишүүд энэ хуулийн төслийг унгах байх аа. Харж л байя
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс