Сайжруулсан түлшний нөөц, чанарын талаар хотын даргын мэдээллийг сонсоно

2024 оны 12 сарын 10

Arslan.mn

Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2025 оны төсвийн төслүүдийг хэлэлцэнэ. 

Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, төсвийн төслүүдээс гадна Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсохоор болжээ. Үүнээс гадна Жижиг, дунд үйлдвэрийн сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнгийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, сайжруулсан түлшний нөөц, чанарын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660576
0 эможи

keyboard_arrow_up