УИХ энэ долоо хоногт төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцэн батална
2024 оны 12 сарын 09
УИХ энэ долоо хоногт төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцэн батална. Засгийн газраас дахин өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр, гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг энэ долоо хийхээр төлөвлөжээ.
Тухайлбал, лхагва гарагт чуулган хуралдаж, төсвийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх бол пүрэв гарагт гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хамт хийхээр төлөвлөжээ.
Мөн 2025 оны нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660556
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс