П.Сайнзориг: Төрийн албан хаагчдын цалингийн нэмэлтийг 7-р сарын 1 болгож хойшлуулах санал гаргана
УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Алдагдалгүй гэдэг тал руугаа төсөв батлах нь. Үр ашигтай төсөв гэдэг концепци рүүгээ ойлголцсон бол. Төсвийн урсгал зардлын 70 хувь цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө байдаг. 30 хувь дээр нь дараа дараагийн цалингаа нэмэх, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүнийг хийх тэр суурь бүтцийн хөрөнгө оруулалтыг хийх нь. Сүүлдээ гүйцэхгүй байх.
Улсын төсөв гэдэг бол компанийн төсөв баталж байгаа зүйл биш. Хүний эрхийг хангах бодлогын бичиг баримт. Хувийн хэвшлийг дэмжих бодлогын баримт бичиг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогын баримт бичиг байдаг.
Компанитай ялгаагүй алдагдалгүй байх ёстой гээд ардын баатар царайлдаг. Хэдэн жилийн дараа тэтгэвэр, цалин нэмэгдүүлэх орлогын суурь дэд бүтэцгүй, энэ бүтэц дээр авлига цэцэглэж, утаа униар нь манарч байна. Харамсалтай байна. Мега төслүүдийг буюу хөрөнгө нь гадаадын зээл тусламжаар шийдэгдсэн нефть боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Солонго 1,2 хороолол төслийг явуулахын тулд гадаадын зээл тусламжаас хасагдаж байгаа 650 тэрбумыг бага тануулах бодлого барина.
Төрийн албан хаагчдаасаа уучлал гуйж байгаад санал гаргана.
Төрийн албан хаагчдын цалинг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 6 хувиар нэмэгдүүлэхээр байгаа, үүнийг 2025 оны долдугаар сарын 1-нээс эхлүүлэх санал гаргана. Зүхвэл зүхэг.
Цалингаас 200 орчим тэрбум төгрөг хэмнэгдэнэ, түүнийг том мега төслийг төслийг санхүүжүүлэхэд оруулах саналтай байна. Нефть боловсруулах үйлдвэр хойшлох тусам нэг тэрбум ам.долларыг галдагшаа алдаж байгаа. Энийг бодолцмоор байна" гэв.