М.Нарантуяа: Хүүхэд хэзээ ч эрхийнхээ төлөө дуугарч, тэмцэж чадахгүй учраас энэ байдлыг нь далимдуулж тэдний төсвийг хасжээ
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа “Төсвийг танасан нь сайн. Гэвч зарим хуулиа хүчингүй болгож төсвөө танасанд эмзэглэж байна. Монголчууд хүүхдэд яаж ханддагыг төсөв танасан хэсгээс маш ойлгомжтой харж болхоор байна. Ахмадуудаас, ээжүүдээс хассан бол жагсаал, цуглаан болно.
Хүүхэд хэзээ ч эрхийнхээ төлөө дуугарч, тэмцэж чадахгүй учраас энэ байдлыг нь далимдуулж тэдний төсвийг хасжээ. Соёлын сайдын ваучер бол маш том судалгаа, эмгэнэлтэй үзүүлэлтэд суурилсан хөтөлбөр байсан ч хэн нэг хүн буруу сэвснээс болж бүрэн хасагдсанд эмзэглэж байна.
Мөн Чингис хаан банк, Капитал банкинд ороод алга болсон ЭМД, НД-ын мөнгийг хэн төлөх юм бэ. Хэн хариуцлага хүлээх вэ. Иргэд өөрсдөө төлөх юм уу, арилжааны банкинд байршуулсан улс төрчид нь төлөх юм уу” гэлээ.