ЧУУЛГАН: Төсвийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр батална

2024 оны 12 сарын 03

Arslan.mn

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана. Хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцэх Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөжээ. Уг хуулийн төслийг өчигдөр үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэн дэмжсэн юм. 

Чуулганы хуралдааны өмнө Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэг хийнэ. 

Хуулийн төсөлд төсвийн жил эхлэхээс өмнө төсвийн хуулийг хэлэлцэн батлах зохицуулалтыг тусгажээ. Энэхүү хуулийн төслийг баталснаар 2025 оны төсвийн хуулийн төслийг дахин өргөн мэдүүлж хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660462
0 эможи

keyboard_arrow_up