Сурагчдад “Битүү шөл“ хийж идэх гэрийн даалгавар өгөхийг хүсжээ

2024 оны 11 сарын 22

Arslan.mn

УИХ-аас ЕБС-ийн сурагчдад гэр бүлийн хамт “Битүү шөл” хийх даалгавар өгөхийг хүссэн албан бичгийг Боловсролын яаманд хүргүүлжээ.

Тодруулбал, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалд хүргүүлсэн хамтран ажиллах тухай албан бичигтээ "Бүгд Найрамдах Улсыг Тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр буюу 11 сарын 26-нд ерөнхий боловсролын сургуулиудын бага, дунд, ахлах ангийн сурагчдад гэр бүлээрээ "Битүү шөл" хийж идэх даалгавар өгөх мэдээллийг хүргэхэд хамран ажиллахыг хүссэн" байна. 

Энэ албан бичгийг 2024 оны 11-р сарын 15-нд гаргажээ. 

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн 11-р сарын 26-ны өдөр тохионо.
 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
660273
1 эможи

Зочид
2024-11-26 21:39
Тансаг айлууд битүү шөл хийх байх. Бид ханиад хүрээд муу байвал 1 хүүхдэд арай ядан хийж өгдөг ба эмээ өвөө нар хийж өгдөг юм.
Зочид
2024-11-26 21:36
Мах нь хүрэлцэхгүй байхад яаж ийм хоол хийх вэ дээ! Тэдний оронд цуйван хийж идвэл арай хүртээмжтэй
Зочид
2024-11-26 21:33
Хүүхдүүд хичээлээ хийгээд, хүнсний барааны үнэ нэмэгдээд байхад айл болгон битүү шөл хийнэ гэхэд мах нь хзрэдцэхгүй
Зочин
2024-11-24 14:40
ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ ХАРИН Ч САЙН ЮМ БИШҮҮ. БИТҮҮ ШӨЛ ХИЙЖ ИДЭХГҮЙГЭЭС ХОТООРОО ХОТЛООРОО ХИЙТЭЙ ГАЛЗУУЧУУД БОЛЧИХСОН ЮМ БИШҮҮ. ЭНЭ УРИАЛГИЙГ УХААНТАЙ ХҮМҮҮС ХҮЛЭЭГЭЭД АВЧИХАД ХЭРЭГТЭЙ ШҮҮ. ХАРИН УУХГҮЙ. ГЭЭД БАЙГАА ГАЛЗУУ ХҮМҮҮС ТЭГЭЭЛ ОРЧЛОН БУЗАРЛААЛ ҮР ХҮҮХЭД, ЭХНЭР НӨХРӨӨ, ЭЭЖ ААВАА, НАЙЗ НӨХӨД, АЖЛЫН ГАЗАР ДЭЭРЭЭ НҮДНИЙ БУЛАЙ БОЛООЛ ГҮЙЖ ЯВНА БИЗ ХОХИНО ШҮҮДЭЭ
Зочин
2024-11-22 22:56
Тамга нь евермонголд байгаа юм шиг, Унэхээр онигоотой юм аа, энэ УИХ!
Батсуурь
2024-11-22 16:43
Ёстой гутамшиг. Толгойныхоо хэмжээгээр сэтгэнэ гэж энэ дээ. Ингэж хүүхэд, нохойн доог болж байхаар эртхэн ажлаа өгөөд яваасай...
Зочин
2024-11-22 11:05
Энэ яг юу хийдэг газар вэ юу унаж идлэх юу идэхийг хүртэл заахымуу арай л давраад байх шиг ардчилсан оронд энэ зохимжгүй ээ
zochin
2024-11-22 10:30
Turiin bichgiin darga gej bdag ym uu MONGOLD turiin nariin bish ym uu. Iim tsunh barigch nariig zailuulaach ee
keyboard_arrow_up