Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Тавантолгойн ордод мкв лиценз эзэмшдэггүй
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Намайг Тавантолгойн бүлэг орд эзэмшдэг гэж гүтгэсэн намайг гүтгэсэн бүлэг хүмүүс залруулга хийж, уучлалт гуйхыг шаардаж байна" гэж өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
Энэ талаар тэрэээр, "Монголын улс төрд хүний нэр төрд эрээ цээргүй халддаг башир, бохир арга нутагшиж байгаа нь харамсалтай.
Сүүлийн үед дарга, сайд болж чадаагүй, улс төрөөс хөндийрч байгаа зэрэг “ашиг сонирхол” нь биелээгүй хэсэг бүлэг, зарим улс төрчийн явуулж буй гүжир гүтгэлэг хэрээс хэтэрч, улмаар зарим сайт, хэвлэл мэдээллийн байгууллага уг гүтгэлгийг нягталж шалгахгүйгээр мэдээлэл болгон явуулж байна.
Нэр бүхий зарим сайт нь удаа дараа худал мэдээлэл нийтэлж байгаадаа нэн даруй залруулга хийж, уучлалт гуйхыг шаардаж байна.
Мөн тус худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж, санаатайгаар олон нийтийг төөрөгдүүлж байгаа бүлэг хүмүүсийг мөн залруулга хийж, уучлалт гуйгаагүй тохиолдолд холбогдох хуулийн байгууллагад хандах болно гэжээ.
Жич: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Тавантолгойн ордод битгий хэл өөр бусад ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье."гэв.