Д.Амарбаясгалан: Монголчуудын маргаашийн амьдралыг өнөөдөр бид шийдэх гэж сууж байна гэдгээ бодох хэрэгтэй!

2024 оны 11 сарын 01

Arslan.mn

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдээр байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж байна. Зарчмын зөрүүтэй саналтай холбоотойгоор зарим УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.

Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Зарим гишүүд танхимд 10 минут сууж чадахгүй байж, бүх санал дээр эсрэг. Тэгсэн мөртлөө горимын санал гаргасан гээд улс төр хийгээд яваад байх юм

Жижигхэн улс төр, "попрол"-оос илүү улс орныхоо том бодлогын асуудалд анхаарлаа хандуулж, цаг гаргаж суу! Монголчуудын маргаашийн амьдралыг өнөөдөр бид шийдэх гэж сууж байна гэдгээ бодох хэрэгтэй" гэдгийг гишүүдэд хатуухан анхааруулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659907
1 эможи

Conscience
2024-11-04 09:25
Huraldaa suuj undsen ajlaa hiideggui gichuuntseruudiig guij baihyn orond yos zui, sahilgyn asuudlaar ni hariutslaga tootsdog bol tsegtsreh biche uu!? "Sanal huraah gej baina, gichuun ta orood ireerei" geh méteer guide suugaa IH hurlyn darga ta uurtuu tun chig doroi haragddag chuu.
Зочин
2024-11-02 21:21
Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа гишүүдээ хуралд нь ядаж 80%-с дээш ирцтэй хамруулаачээ
Зочин
2024-11-01 16:50
Битгий шаа! 30 гаран жил засгийн эрхэнд байхдаа нүхэн жорлонтой, хорт хавдрын үхлээр дэлхийд тэргүүлэгч, хортой утаагаар угаартуулж, ард түмнийг ядуу тарчиг амьдралд живүүлсэн байж, маргаашийн амьдралыг шийднэ ч гэх шиг.
keyboard_arrow_up