Н.Учрал: Нэг гараанаас хөдөлсөн Казахстан улс ураны салбарт тэргүүлж, харин бид хэлэлцсээр байна

2024 оны 10 сарын 31

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав.   

-ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Гишүүний болгоомжилж байгааг хүндэтгэн хүлээн авч байна. Оюутолгойн гэрээг сайжруулж, төр 34 эзэмшлийн хувьдаа АМНАТ авч ард иргэд ногдол ашиг хүртэх ёстой гэдгийг гишүүн олон жил ярьсан. Оюутолгой төсөл дээр судалгаа шинжилгээ муутай явж ороод дэлхийн том компанийн өмнө хүчин мөхөстсөн гэдгийг үгүйсгэхгүй. Миний хувьд Цөмийн энергийн тухай хууль болон хэлэлцээрийг анхнаас нь зөв явуулъя гэж хүсч байна. Монголын талд юу нь ашигтай байх вэ. Ямар ч эрсдэл гарсан 34 хувийн ногдоо ашиг хүлээж суудаг биш, нөгөө тал нь зардал менежментээ өсгөөд байдаг биш эцсийн үр дүнд монголын нийт иргэд ашиг хүртэж л байх ёстой. Тийм учраас хэлэлцээрээ сайн хийж чадвал АМНАТ-аа өсгөнө. Энэ бол гэрээний хэлэлцүүлэг огт  биш. Энэ хууль батлагдсанаар цаашид хэлэлцээр хийх өргөн боломж нээгдэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ орж ирчихээд байгаа юм биш.

Бид 27 жил Ураны төслийг ярилаа. С.Цэнгүүн гишүүнийг төрж байхад Монголд Оронагийн төлөөлөгчийн газар нээгдэж байсан.  Бид харин  27 жил ярилцсан, хэлэлцсэн, ажилласан.

Гэтэл Монгол Улстай нэг гараанаас хөдөлсөн Казахстан улс ураны салбарт тэргүүлж эхэллээ. Бүгдээрээ тиймээс УИХ дээрээ асуудлаа хэлэлцээд урагшлах нь зүйтэй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659891
0 эможи

Зочин
2024-11-01 13:22
Битгий төр шиг төртэй улстай харьцуул бид ямар төртэй билээ
Зочин
2024-11-01 09:25
КАЗАКУУД МУЙХАР
keyboard_arrow_up