Х.Болормаа, Ж.Алдаржавхлан нар Засаг дарга байхдаа төсвийн 400 гаруй сая төгрөгийг ахмадуудад хүндэтгэл үзүүлэх нэрийдлээр зарцуулжээ

2024 оны 10 сарын 24

Arslan.mn

УИХ-ын гишүүн Х.Болормаа, Ж.Алдаржавхлан нар  Засаг дарга байхдаа төсвийн 400 гаруй сая төгрөгөөр ахмадуудад хүндэтгэл үзүүлэх нэрийдлээр зарцуулжээ.

Тодруулбал, Шилэн дансан дээр байршуулсан мэдээллээр энэ оны хоёрдугаар сард Х.Болормаа СБД-ийн Засаг дарга байхдаа төсвийн 204 сая төгрөг, Ж.Алдаржавхлан  ХУД-ийн Засаг дарга 219 сая төгрөгийг "Ахмад настанд хүндэтгэл үзүүлнэ" гэж зарцуулжээ.

Түүнээс гадна ХУД-ийн ЗДТГ-аас дүүргийн Ахмадын хороонд сар бүр 28 сая төгрөгийн санхүүжилт олгодог бол СБД-ийн ЗДТГ-аас 25 сая төгрөгийг тус тус олгодог байна. Өөрөөр хэлбэл, дүүрэг болгон жилд 400 орчим сая төгрөгийг тус хороод олгодог гэсэн үг.

Гэтэл дүүргийн засаг дарга нар сонгуулийн жилд ахмадуудын бэлэг сэлтэд ийм их хэмжээний мөнгө зарцуулсан нь олны анхаарлыг татаж буй.

  Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659754
1 эможи

Зочин
2024-10-25 05:51
Хамгийн заваан халтар дүүрэг. Хотын төвийг ёстой гутааж байна.
Зочин
2024-10-24 16:24
Санал худалдаж аваа юу
keyboard_arrow_up