С.Цэнгүүн: Контент бүтээх ажилд 1.9 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ ажлыг МҮОНРТ хийж болдоггүй юм уу

2024 оны 10 сарын 24

Arslan.mn

Өчигдөр хуралдсан Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр  хуралдаж УИХ-ын гишүүн С.Цэнгүүн  төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгааг шүүмжлэв.

Тэрбээр "Бид чухал зүйлдээ төсвөө оновчтой зарцуулж чадахгүй байсаар Монгол Улсын хөгжил гацчихсан. Цахим хөгжлийн яам олон нийтийг соён гэгээрүүлэх, контент бэлтгэх ажилд 1.9 тэрбум төгрөгийн төсөв тавих яг шаардлагатай юу.

Сар бүр айл өрхүүд МҮОНРТв-д төлбөрөө төлдөг. Энэ үүргийг МҮОНРТв хийж болохгүй юм уу? Яг үнэндээ 19 сая ч гэсэн том мөнгө ш дээ.

Гишүүдэд энд хэрэгцээгүй төсөв байгаад байна ш дээ гэхээр одоо нэгэнт оруулаад явсан, хасах боломжгүй гэж яриад байна. Шинээр УИХ бүрэлдэж байгаа бол бид нар хэлээд өнгөрдөг биш, зогсоож чаддаг, хэрэгцээтэй төсөл рүү төсвөө тавьдаг болмоор байна. Төр өөрөө иргэдийн халааснаас татвар зэрэг  дарамт болгож мөнгө цуглуулж авчихаад ийм хэрэгцээгүй сангуудыг ажиллуулаад баймааргүй байна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659742
1 эможи

Зочин
2024-10-24 22:43
Данхайсан терее эрс цомхотгоо!
Зочин
2024-10-24 12:49
Unen shu. Mnb gd mash hotsrogdson tv bna. Ulsaas avsan ter munguur yu hiideg ni todorhoigui
keyboard_arrow_up