ТӨСӨВ 2025: ШЕЗ-ийн дарга Л.Энхбилэг 319 тэрбум, УДШ-ийн Д.Ганзориг 33 тэрбум төгрөг зарцуулна

2024 оны 10 сарын 23

Arslan.mn

УИХ-ын байнгын хороод ирэх оны төсөв хэлэлцэж, сайд дарга нар өөрсдийн төсөвөө ахиухан батлуулчих гэж лобби хийж яваа.

Тэгвэл 2025 оны төсвийн төсөлд одоогоор мэдэгдэж байгаагаар хамгийн их мөнгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл захиран зарцуулахаар байна.

Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулагдсанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд Хууль зүйн байнгын хорооны харьяа Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийг 1 их наяд 851 тэрбум 1 зуун сая байхаар тусгасан байна.

Харин 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд Хууль зүйн байнгын хороонд хамаарах дараах Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийг ингэж тооцжээ.

  • Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг 32.9 тэрбум төгрөг
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг 319.7 тэрбум төгрөг
  • Шүүхийн сахилгын хорооны дарга Ц.Давхарбаяр 6.4 тэрбум төгрөг
  • Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан 145.7 тэрбум төгрөг
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид 15.6 тэрбум төгрөг
  • Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа 58.2 тэрбум төгрөг
  • Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа 1.4 тэрбум төгрөг байхаар тусгасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659729
0 эможи

keyboard_arrow_up